Дотоодын цэргийн тусгай салаанд суудлын машин олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-06 19:23:40
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Хууль зүй, Дотоод хэргийн сайдтай 2018 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салаанд суудлын автомашин олгохоор шийдвэрлэж, батламж олгов.
Энэхүү батламжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуул, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат  аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболдод гардуулан өгч, нийт бие бүрэлдхүүнд ажлын амжилт хүсэв.
Ховд аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салаа нь 2017 оны 09 дүгээр сард 40 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.
А.Бямбасүрэн
相关新闻