АНУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга Жэйсон Спелбергийг хүлээн авч уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелберг Ховд аймагт ажиллаж байна.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелбергийг хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелберг нь “Говийн Чоно–2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд оролцож, Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Ховд Их сургууль дээр АНУ-ын Н-2 хөтөлбөрийн талаар иргэд, олон нийтэд танилцуулга мэдээлэл хийжээ.

А.Бямбасүрэн