“Алтайн хөх луу” клубын тамирчин хүүхдүүд Буянт голоо цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн “Алтайн хөх луу“ клуб “Бие хамгаалах урлаг Байгаль хамгаалах ажил” уриатай Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэв. Тус клубын бяцхан тамирчид өчигдөр Буянт голын хөвөөнд бэлтгэл сургуулилтаа хийж өнгөрүүлэх хугацаандаа бэлтгэл хийсэн орчныхоо ногоон зүлэг болон голын усан доторх хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.
Бяцхан тамирчид Буянт голын эрэг орчмоорх хог хаягдлыг цэвэрлэж, хог хаягдлаа буцаагаад өөрсдийн гэрийнхээ хогийн цэгт хаяж хэвшихийг голын эрэгт агаар салхинд гарч байсан хүмүүст сануулж, "Буянт голоо хайрлахгүй бол өөр хэн хайрлах билээ, хүмүүсээ" гэдэг үгийг тамирчин хүүхдүүд хүмүүстэй уулзахдаа хэлж, ярьж явлаа.
Бас архины шилээ ядаж усанд шидэхгүй, хагалж орхихгүй байгаарай хэмээн зөвлөж, томчуудыг ухамсартай үйлдлээрээ үлгэрлэж, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгахад бидэнтэй нэгдээрэй гэж тамирчин хүүхдүүд уриаллаа.
Дэлхийн аваргын алтан медальт таеквондогийн аварга Т.Ариунзаяа ”Алтайн хөх луу" таеквондогийн клуб хичээлүүлж, өсвөр үеийнхэнд таеквондогийн спортыг зааж хөгжүүлж байгаа юм.

А.Бямбасүрэн