Ховдын нутгаар энэ сар хур бороо багатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь хуурайшилттай, 16 сумын 12 нь дунд зэрэг, дөрвөн сум нь ургамлын гарц муу байна. Тус аймагт хуурайшилт нэмэгдсэнтэй холбогдуулан үүлэнд зориудаар нөлөөлөх, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн долоо, найм, есдүгээр саруудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1,5 градусаар дулаан, энэ хугацаанд хур бороо багатай, шороон шуурга ихтэй байх төлөв байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ .
Энэ зургадугаар сард агaaрын темперaтурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан, нийт нутгаар олон жилийн дунджаас бага бороо орох төлөвтэй байна.
А.Бямбасүрэн