Бөхчүүд Төв цэнгэлдэхэд хамтарсан бэлтгэл хийхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-04 09:12:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийхээр болжээ.
Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх юм.
Тодруулбал, өнөөдөр 17-20 цагийн хооронд эхний бэлтгэл болох бол зургадугаар сарын 10-ны өдөр 09-12 цагт бөхчүүд хамтарсан бэлтгэл хийнэ.  Баяр наадмын өмнө томоохон сорилго,  бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцуулахыг МҮБХ-ноос уриалж байгаа юм.

Д.Өлзий
相关新闻