Хүнсний бүтээгдэхүүн шинжлэх шинэ багаж авах шаардлагатай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Ховд аймагт ажиллах үеэрээ Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд тухайн байгууллагын удирдлагууд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд байгууллагын нэгдсэн лаборатори, техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулж, зарим шаардлагатай байгаа багажийг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлт уламжлав.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторийн бүх төрлийн шинжилгээнд ашигладаг “Спектрофотометр” гэдэг багажны ашиглалтын хугацаа дуусч, засвар авах боломжгүй болсон байна. Энэхүү багаж нь ундны ус, бохир ус, хүнсний болон мах махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжилгээнд оруулах шаардлагатай үзүүлэлтүүдийг тодорхойлдог багаж ажээ. Уг багажны үнэ болох 14 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Шадар сайдад уламжилсан юм.

А.Бямбасүрэн