"Алдарт эх"-ийн одонгоор 345 ээж энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-02 15:51:50
Ховд /МОНЦАМЭ/ Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 345 эх "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа. Ховд  аймгийн хэмжээнд 41 ээж “Эхийн алдар" I зэргийн одон, 304 ээж II зэргийн одон хүртлээ.
Үүнээс Жаргалант суманд 6 ээж I зэргийн одонгоор, 103 эх II зэргийн одонгоор шагнуулсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгч, Төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ.
Энэ жил хамгийн олон ээж "Алдарт эх" одон авсан сумыг нэрлэвэл Жаргалант, Булган, Манхан байснаас гадна хамгийн залуу I зэргийн одонгоор шагнуулсан ээж 30 настай, 2 дугаар одонгоор шагнуулсан ээж 27 настай байлаа.
А.Бямбасүрэн
相关新闻