Аэромонголиа компани Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-30 17:41:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аэромонголиа компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг хийхээр болжээ.

Тус компани өнөөдрийг хүртэл мягмар, бямба гарагуудад нислэгтэй байсан бөгөөд цаашид даваа, лхагва, баасан, бямба гарагуудад нислэг үйлдэх юм. Шинэ хуваарь ирэх сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.

Мөн эднийх зургадугаар сарын эхний 10 хоногоос Бразиль Улсын "Эмбраэр" компанийн үйлдвэрлэсэн 50 хүний суудал бүхий шинэ Erj-145 онгоцоор зорчигчдод үйлчилж эхлэхээр болсон байна.

Харин тийзийн үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэнэ.
 
Ө.Нурболат
相关新闻