Москвагийн 3x3 сагсан бөмбөгийн баг Улаанбаатарт иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIВA/-ны 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн Гран при тэмцээн Улаанбаатар хотод 6 дугаар сарын 2-3-нд Сүхбаатарын талбайд болно.
Азийн орнуудад ээлжлэн зохион байгуулж буй тус тэмцээн хамгийн сүүлд БНХАУ-н Ченгду хотноо болж шилдгүүдээ тодруулсан. Улаанбаатар Гран при тэмцээнд оролцох ОХУ-ын Москвагийн баг тамирчид өчигдөр Монголд ирлээ.
ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дарга Олег Ушакова тэргүүтэй багийн бүрэлдэхүүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд МҮСБХ-ныхон угтан авсан байна. “Улаанбаатар Гран при” тэмцээнд 7 улсын Үндэсний шигшээ баг оролцох юм. Энэхүү тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа онцлогтой юм.

Д.Өлзий