“Монголиа Опен” -д ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн 16 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-29 13:46:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо ирэх 6 дугаар сарын 9-10-нд болох “Монголиа Опен” олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнтэй оролцоно. 
Багийн ахлагчаар нэрт дасгалжуулагч, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Юрий Шахмурадов, дасгалжуулагчаар 2003 оны дэлхийн болон Европын аварга Ирбек Фарниев болон Андрей Бузин, Олег Марков нар ажиллах бол тэдний удирдлага дор 16 тамирчин Улаанбаатарын дэвжээнд хүч үзнэ.

Тодруулбал, ДАШТ-ий гурван мөнгө, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ирина Ологонова, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга Валерия Чепсакарова, 2018 оны Европын аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Сталвира Оршуш, залуучуудын ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий алтан медальт, Анжела Катаева, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Юлия Пронцевич зэрэг тив, дэлхийд танигдсан бөхчүүд ирэх юм.

ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн 50 кг-д Анжелика Фетошкина, Валерия Чепсаракова, 53 кг-д Сталвира Оршуш, Екатерина Полешук, 57 кг-д Ирина Ологонова, Ольга Хорошавцева, 59 кг-д Вероника Чумикова, Ульяна Тукуренова, Светлана Липатова, 62 кг-д Валерия Суворова, 65 кг-д Юлия Пронцевич, Светлана Бабушкина, 68 кг-д Екатерина Еремина, 72 кг-д Татьяна Колесникова, 76 кг-д Кристиана Дудаева, Анжела Катаева нар багтжээ.

Д.Өлзий
相关新闻