Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-28 11:08:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн ням гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Н.Батсуурь арслан 7 давж түрүүллээ.

Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сард МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.

Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдаж, арслан давж түрүүллээ. Харин шөвгийн дөрөвт улсын начин Б.Чимэдвандан шалгарсан юм.

Энэхүү барилдааны үеэр 8 азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500,000 төгрөг, 2 хүн 250,000 төгрөг, 5 хүн 100,000 төгрөгийн шагналын эздээр тодров. Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохион байгуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн юм.
Д.Өлзий
相关新闻