“УБ-Хангарьд” баг Ченгду дэлхийн Гран при тэмцээнд III байр эзэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-н Ченгду хотноо өнгөрсөн бямба, ням гарагт ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн энэ улирлын 7 дахь дэлхийн Гран при тэмцээн боллоо.
Энэ тэмцээнд Ховд, Улаанбаатарын мэргэжлийн багууд хүч сорилоо. Мөн эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багтай тэмцээний В хэсэгт багтсан юм. Эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Индонези улсын залуу бүрэлдэхүүнтэй багийн эсрэг хийж хожсон ч БНХАУ, Сербийн багт хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
Харин Ховд баг урьдчилсан хэсэгт тоглож Литвийн Вилкавискас болон Чехийн Мариенбад багуудыг хожиж үндсэн С хэсэгт Улаанбаатар болон Сербийн Белгради багуудтай тоглосон юм. Гэхдээ Ховд баг үндсэн хэсэгт хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин Улаанбаатар Хангарьд баг хэсэгтэй хожигдолгүйгээр хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар Улаанбаатар баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-ын Москва багтай хийж 21:17-гоор хожиж шилдэг дөрөвт багтаад Витец багт хожигдсоноор тэмцээний III байр эзэлсэн юм. Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт Лиман баг шалгарсан бол Витец баг дэд аварга боллоо.
Дашрамд дуулгахад, дараагийн дэлхийн Гран при тэмцээн ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд болно. Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн 6 дугаар сарын 1-3-нд манай улсад болох юм.

Д.Өлзий