Асашорюу Д.Дагвадорж Өвөрхангайн хүүхдүүдийг Японд барилдуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сумогийн 68 дахь их аварга Асашорюу Д.Дагвадорж Өвөрхангай аймагт “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд тэрээр Өвөрхангай аймгаас зургаан хүүхдийг Японы Осака мужид 5 дугаар сарын эхээр болсон өсвөрийн сумочдын тэмцээнд оролцуулсан байна.
9-12 насны эдгээр хүүхдүүд Асашорюу сангийн зардлаар явсан бөгөөд нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар нутагтаа иржээ. “Өрсөлдөгч бөхчүүдтэйгээ танилцаж найз болсон, хүүхдийн паркт нь тоглож үзсэн, бэлэг авсан” хэмээн хүүхдүүд баярласан сэтгэлээ илэрхийлж байв.

Б.Батчимэг