Мал, амьтан ногоон бүсэд нэвтэрвэл эзнийг нь торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-18 17:41:26
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын иргэдийн Төлөөлөгчдийн 06 дугаар хуралдаанаар хотын ногоон байгууламжийн хязгаарлалтын бүсийн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.
Уг шийдвэрээр Арвайхээр хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс болох барилгажсан, ногоон байгууламжийн бүсэд мал нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд тогтоолыг зөрчсөн иргэнд төлбөр ноогдуулах юм.
Тодруулбал, бод мал тус бүр 10 мянга, бог мал болон бусад тэжээвэр амьтан тус бүр 5 мянган төгрөгийн торгууль төлөх аж.
Б.Батчимэг
相关新闻