Э.Цэндбаатар, Ц.Мөнхбаатар нар мөнгөн медалийн төлөө хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Алмата хотноо 2018 оны энэ сарын 10-15-нд болж байгаа хуучин ЗХУ /СССР/-ын Армийн генарал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII олон улсын А зэрэглэлийн тэмцээн амжилттай үргэлжилж байна.
Уг тэмцээнд Узбекстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсуудын шилдэг ширэн боксчид 10 жинд нийт 128 боксчин хүчээ сорьж байна. Манай улсаас Х.Хайнарын удирдлага дор А.Нурлан, Ц.Мөнхбаатар, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар оролцож байгаа юм. Тэд бүгд хүрэл медалийн төлөөх тулаанууд хийсэн байна. Харин А.Нурлан ялагдсан бол Б.Сүххуяг бага зэрэг бэртэл авсан учраас рингэнд гарсангүй. Харин ОУХМ Э.Цэндбаатар, СДМ Ц.Мөнхбаатар нар хүрэл медалийн болзол хангаж, өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаан хийхээр болжээ.

Д.Өлзий