Боодол өвсийг 4500 төгрөгөөр худалдаж авахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬӨвөлжилтөд бэлтгэх Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 7-ны 292 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймаг аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл бэлгэх даалгавартай. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас боодол өвсийг 4500 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулжээ.
Мөн 30 тонн тэжээлийн нөөц бэлтгэх албан даалгаврын дагуу Улаанбаатар хотод гурил үйлдвэрлэгч “Алтантариа”, “Атар” зэрэг компаниудаас тэжээл авах үнийн саналыг хүргүүлсэн байна.
Албаныхны тооцож буйгаар 25 кг тэжээлийг 13.500 орчим төгрөгөөр тооцож худалдан авах боломжтой бөгөөд нийт өвс тэжээлийн нөөцийн 70 хувийг бэлтгэх боломжтой аж. Говьд хангайн аймаг шиг хадуурт багтах өвс хадлан ургадаггүй бөгөөд их л сайндаа бага зэрэг гар тэжээл бэлтгэдэг учир ихэнх өвс тэжээлийг гадны аймгаас худалдан авдаг байна.
Х.Эрдэнэбулган
注释