Ховд аймагт нэг сувилагчид 290 ногдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв өнөөдөр Олон улсын “Сувилагч, эх баригчдын өдөр”-ийн баярын арга хэмжээг аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэ жилийн “Сувилагч, эх баригчдын өдөр”-ийн баярын арга хэмжээ нь Эрүүл мэндийн яамны сайдын А|87, аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын А|20 дугаар тушаалын дагуу “Сувилахуйн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор зохион байгуулагдав.
Сувиалгчдын баярын өдрийн арга хэмжээний нээлтэнд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал болон Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сувилагч, тусгай мэргэжилтэн, ахмад сувилагчдын төлөөлөл оролцсон юм.

Ховд аймгийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээ өргөжиж эрүүл мэндийн салбарын ажиллагсадын дунд 299 сувилагч, 273 эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ нь салбарын нийт ажилчдын 47 хувийг эзэлж, магистр, бакалаврын зэрэгтэй сувилагч, дунд мэргэжилтний тоо өссөөр байна. Мөн нэг сувилагчид ноогдох хүний тоо 290 байна. Цаашид сувилахуйн мэргэжил нь олон улсын хэмжээнд эрэлт, хэрэгцээ ихтэй, нийгмийн хөгжлийн явцад нийлүүлэлттэй мэргэжил болох нь улам бүр тодорхой болж байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.
Энэ өдөр ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа аймгийн Эрүүл мэндийн салбарын нэр бүхий сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд шагнал гардуулж, Засгийн газрын “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар 3, “Санхүү банкны тэргүүний ажилтан”-аар 1, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр 4, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 4, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 3 хүнийг тус тус шагналаа.
Дэлхийн улс орнууд 1965 оноос эхлэн 5 дугаар сарын 12-ны өдөр сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, сайжруулах зорилгоор Олон улсын Сувилагчийн өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.

А.Бямбасүрэн