“Дээд боловсролын шинэчлэл, багшийн хөгжил” эрдэм шинжилгээний хурал эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төсөл, Ховд их сургууль хамтран зохион байгуулж байгаа “Дээд боловсролын шинэчлэл-Багшийн хөгжил" эрдэм шинжилгээний бага хурал аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
Хурлыг Ховд их сургуулийн захирал, дэд профессор В.Сайнбаяр албан ёсоор нээж, аймгийн ХДТ-ын Морин хуурч Т.Амаржаргал морин хуурын аялгуугаар оролцогч, зочдод мэндчилгээ дэвшүүллээ.
Хоёр жилд нэг удаа болдог энэхүү хурлыг Ховд их сургууль ирэх онд тохиох 40 жилийн ойгоо угтан зохион байгуулж байгаа юм. Хуралд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан болон тус газрын мэргэжилтнүүд, Зайны сургалтын төвийн удирдлага, хөдөө орон нутагт(аймгуудад) дээд боловсролын үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн бүх их дээд сургуулиудын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцож байна.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөө орон нутгийн дээд боловсролын байгууллагуудын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг хөдөө орон нутгийн их дээд сургуулиуд улсын зөвлөлгөөнөө хийж байна гэж ойлгож ач холбогдол өгч оролцож байна. Хөдөө орон нутгаар ажиллаж байхад багшийн хөгжил, оюутны хөгжлийн чиглэлээр олон тулгамдсан асуудал байгаа нь анзаарагдсан. Энэ хурал багшийн хөгжлийн чиглэлийн асуудлаар тэр дундаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой. Энэ хурлаас тулгамдаж буй асуудлаа хамтдаа ярилцаж шийдэл, гарцыг олсон үр дүнтэй хурал болно” гэв.
Анх 2008 онд Ховд их сургуулийн санаачлагаар “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд” сэдвийн дор баруун бүсийн цөөхөн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож, баруун бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байсан билээ. Тэгвэл энэ хурал улам өргөжин “Дээд боловсролын шинэчлэл-Багшийн хөгжил” сэдвийн дор Монгол Улсын бусад бүс нутаг дахь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр хүрээгээ тэлж 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Уг хурлыг БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төсөл, Ховд их сургууль хамтран зохион байгуулж багшийн хөгжлийн чиглэлээр дээд боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ ярилцах, харилцан туршлага солилцох замаар орон нутгийн дээд боловсролын байгууллагууд хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга зүй, үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Ингэснээр орон нутгийн дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд багшийн хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлага, арга зүй нэвтэрч сургалтын системд, боловсролын чанар дээшилнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Мөн БСШУСЯ, төсөл хөтөлбөр, БМИҮЗ(Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл), МИДСК(Монголын их дээд сургуулиудын консерциум), бүсийн зөвлөлүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд хамтран оролцож байгаа нь хурлын цар хүрээ, ач холбогдол нэмэгдэж байна.
Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж маргааш сургалтын үйл ажиллагаа, чанар, үр дүн сэдвээр салбар хуралдаан хийх юм.

А.Бямбасүрэн