Цаг агаарт зориудаар нөлөөлж Чандмань сумын нутагт хур орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн "Ховд-Бороо 1" экспедиц энэ оны тавдугаар сарын 7-ны өглөө 06 цаг 50 минутанд тус аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Сүвээгийн эх гэдэг газраас цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явууллаа.
Байгальд зориудын аргаар нөлөөлсний дараахан Чандмань сумын бүх нутгаар бороо, нойтон цас оржээ. Чандмань сумын нутаг өнгөрсөн жил гантай зун болж, хүн малгүй хур бороо хүсч, хамгийн олон өрх малгүй болж, өөр аймаг сумын нутагт өвөлжиж, хаваржсан юм.
Тус аймгийн нэг ч атугай суманд хур чийг бууж, зуны дэлгэр цагийг хүлээсэн хүн бүрийн сэтгэл санаа бага ч гэсэн тайвширч байна.

А.Бямбасүрэн