“Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатай татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Татварын хэлтсээс энэ сарын 07-11-нд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийг “Их буян” зах дээр хийлээ.
Тус нээлтийн ажиллагаанд аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд болон Татварын хэлтсийн мэргэжилтэн, татвар төлөгч иргэдийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг орон нутгийн "2017 оны төсвийн орлогын биелэлт"-ийн талаар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд "2017 оны төсвийн орлогын зарцуулалт"-ын талаар тус тус мэдээлэл хийлээ.
ЕБС-иудын сурагчдын дунд “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдаан амжилттай зохион байгууллаа. Гар зургийн уралдаанд 3-р сургуулийн 12г ангийн сурагч Б.Батбямба, 12в ангийн сурагч С.Түмэнбаяр, 6-р сургуулийн 10а ангийн сурагч Г.Энхжин нар, зохион бичлэгийн уралдаанд Цаст Алтай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Ц.Ариунзаяа, Эрдэнэбүрэн сумын сургуулийн 4а ангийн сурагч А.Балжинням, 6-р сургуулийн 10а ангийн сурагч Г.Загдхорол нар эхний гурван байрыг эзэлж, шагналаа гардан авлаа.
Мөн уламжлалын дагуу шилдэг, тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг шалгарууллаа. Шилдэг татвар төлөгчөөр М.Одсүрэн захиралтай “Цаст Алтайн жинчид” ХХК шалгарч цом, өргөмжлөл дурсгалын зүйлээр, Тэргүүний татвар төлөгчөөр О. Даваадорж захиралтай “Оожван”, Ч. Бямбажав захиралтай “Бямбасолонго” ХХК, мөн Тэргүүний татвар төлөгч иргэнээр Буянт багийн иргэн Б.Сундуйжав, Баатархайрхан багийн иргэн Д.Байгалмаа нар шалгарч хэлтсийн өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнагдлаа.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр татвар төлөгчдөөс санал авах, Татварын хууль сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн дунд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

А.Бямбасүрэн