Сурагчид “Монгол Улсын төрийн дуулал”-ыг монгол бичгээр хичээнгүй бичиж уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-07 13:13:37
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг, Ховд аймгийн “Оюунтүлхүүр” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний бичиг соёл” -ын өдрийг тэмдэглэх ажлыг энэ сарын 5-ны өдөр  аймгийн Нийтийн номын сангийн хамт олон санаачлан, аймгийн БСУГ, 16 сумын Соёлын төвийн номын сан хамтран оролцлоо.

Мөн  аймгийн засаг дарга Д.Галсандондог, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын соёлын асуудал хариуцсан мэрэгжилтэн С.Баярмаа нар оролцлоо.
“Үндэсний бичиг соёлын“ өдрийн хүрээнд аймгийн нийт сумын дунд “Монгол уран бичлэг" бүтээл шалгаруулж, Жаргалант сумын ЕБС тус бүрээс 10 сурагч сонгон “Уран үзэгтэн” хичээнгүй бичгийн уралдаан, ховор болон шинэ номын үзэсгэлэн гаргах, Монгол бичгийн тэргүүний уншигчдыг шалгаруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулжээ.
"Уран үзэгтэн" хичээнгүй бичгийн уралдаанд Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын ая ”Монгол Улсын төрийн дуулал”–ыг сурагчид хичээнгүй бичиж уралдаан зохион байгуулж, аймгийн ЕБС-ийн сургууль тус бүрээс 10 хүүхэд анги хамт олон, сургуулиа төлөөлөн оролцсон юм.
Тус  уралдаанд Цаст алтай цогцолбор сургуулийн 6а ангийн сурагч Б.Болортунгалаг, 9а ангийн сурагч Б.Золзаяа, 7б ангийн сурагч Б.Хасар, 9а ангийн сурагч  А.Ахбота, 8б ангийн сурагч Б.Баясалмаа, 11а ангийн сурагч А.Цэвэлмаа, 10а ангийн сурагч Б.Мөнхтуул, Ховд Их Сургуулийн лицей 11”а” ангийн сурагч Б.Тогтуун сувд, Жаргалант сумын 6-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Байгаль, 9”б” ангийн сурагч Б.Анужин нар хичээнгүй бичиж үе тэнгийнхээ манлайлж Ховд аймгийн Нийтийн номын сангийн хүндэт өргөмжлөл хүртлээ.
Энэ үеэр тод үсгийн ховор номуудын үзэсгэлэн гаргаж Б.Даваадорж "Тод үсгийн үсэгзүйн онцлог", Г.Жамьяан "Тод үсгийн зөв бичих дүрэмд урт эгшгийг хэрхэн тэмдэглэсэн тухай", Ховд их  сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлээс үзэсгэлэн гаргасан байв
Харин Ховд их сургууль эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор  Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл зохиолын тэнхим, Номын сан хамтран “Тэнгэрийн зурлага” уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол бичгийн “Цахим танилцуулга”, Монгол бичгийн “Хурдан уншлага”-ын уралдаан, Монгол бичгийн “Сайхан бичигтэн” уралдаан, “Миний Монгол бичиг” эсээ бичлэгийн уралдаан, шилдэг ном шалгаруулах, идэвхтэн уншигч шалгаруулж, “Очироор огтлогч судар” Номын худалдаа зохион байгууллаа.
 
                                                                                                                                           А.Бямбасүрэн

相关新闻