Залуу боксчид Дэлхийн залуучуудын АШТ-д оролцох 5 эрх авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо болсон боксын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон манай боксчдоос ирэх наймдугаар сард Унгарт болох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 5 эрхийг авсан байна.
Энэхүү “Бангкок-2018” тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-д “Алдар” Спорт хорооны тамирчин О.Тулга, эмэгтэйчүүдийн 69 кг-д “Топ ринг” клубын тамирчин Н.Ану, 54 кг-д "Эрдэнэт бокс" клубын тамирчин Э.Мичидмаа нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.
Манай эмэгтэй боксчид Ази тивийн залуучуудын АШТ-ээс өмнө нь медаль авч байгаагүй бөгөөд анх удаагаа ийнхүү 2 тамирчин медаль хүртэж байна. Улмаар манай эмэгтэй боксчдоос Э.Мичидмаа, Н.Ану, Б.Мөнгөнсаран, Д.Хонгорзул нар 2018 оны ДЗАШТ-д хүч үзэх эрхтэй болжээ.

Мөн эрэгтэй тамирчдаас Ази тивийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт О.Тулга дэлхийн аваргын төлөө хүч үзэх эрх авсан байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 5 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцсон юм. Тамирчдыг эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нар дасгалжуулсан байна.
Ирэх тавдугаар сард залуучуудын шигшээ багийн тамирчид Киргизстан улсад хамтарсан бэлтгэл хийх бөгөөд тэндээ олон улсын тэмцээнд оролцоно.
Дашрамд сонирхуулахад, 2018 онд Монгол Улсад Боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Мөн монгол хүн боксын төрлөөр олимпийн медаль хүртсэний /”Сөүл-1988” Н.Энхбат/ 30 жил, Монгол Улс, боксын спортоор олимпийн аваргатай болсон түүхт 10 жилийн ой /”Бээжин-2008” Э.Бадар-Ууган/ тус тус тохиож байгаа билээ.

Д.Өлзий