Японы мэргэжлийн сумогийн Нацү башёгийн банцүкэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Зуны буюу Нацү башё 5 дугаар сарын 13-27-нд болно.
Энэ башёгийн банцүкэг зарласнаар 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд зүүн жигүүрийг манлайлж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг манлайлахаар болжээ. Мөн жил гаруй барилдаагүй байгаа 72 дахь Их аварга /Ёкозүна/ Кисэносато зүүн жигүүрийг удаалах юм. Харин Озэки Гойэдо зүүн, Озэки Такаясү баруун жигүүрт эрэмбэлэгджээ.
Сэкиваке Точиношин зүүн жигүүрт бичигдсэн бол Ичиножёо А.Ичинноров Сэкиваке цолоо эргүүлэн авлаа. Комүсүби цолтноор Эндо тодорсон бол Митакеуми чансаа буурч Комүсүби болсон байна. Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгашира 1-ээс Чиёошома Г.Мөнхсайхан Маэгашира 6-гаас, Араваши Э.Дөлгөөн маэгашира 12-оос тус тус барилдана.
Жюүрёо зиндаанд монгол сумочдоос Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүний 3, Азүмарюү С.Тодбилэг зүүний 6, Дайшохо Р.Шижирбаяр барууны 6, Сэйро А.Өнөболд зүүний 7, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний 8, Миторюү Б.Төрболд барууны 9, Такаинова А.Баасандорж барууны 11-ээс тус тус эрэмбэлэгджээ.

Д.Өлзий