Манай эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгчид маргааш Иорданы багтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-30 13:21:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжэнь хотноо 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд манай эрэгтэй баг нэг хожил, нэг хожигдолтой байна.
Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг тус бүр 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Манай эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Тайванийн багтай хийж 16:15-аар хожсон. Харин  өчигдөр /04.29/ хэсгийн хоёр дахь тоглолтоо дэлхийн аварга, Азийн тоглолтын хошой аварга Катартай хийж 19:21 оноогоор хожигдсон байна.
Ийнхүү тэд "А" хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, Иорданы багтай учраа таарлаа. Өнөөдөр манай багийн хувьд тоглолт байхгүй. Харин маргааш хасагдах шатны тоглолтоо Иорданы багийн эсрэг хийхээр болжээ.

Д.Өлзий
相关新闻