Нөхөн сонгууль явуулах ажлын хэсэг байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, найман хэсэгт сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгууль явуулах ажлын хэсэг энэ сарын 25 -наас ажиллаж эхэллээ.
Нөхөн сонгууль тус аймгийн Чандмань, Дарви сумын хоёр хэсэгт, Эрдэнэбүрэн, Алтай, Манхан, Мянгад сумдад сумын ИТХ-ын төлөөлөгчийн сонгууль явагдах гэнэ. Харин аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдхүүнтэй ажлаа эхэлж, Сонгуулийн хорооны даргаар Л.Батбаяр, нарийн бичгийн даргаа Д.Чинбат нар ажиллаж, удирдан зохион байгуулах, аргазүйн зөвлөгөө өгч байна.
Орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг сумын ИТХ-ын төлөөлөгч сонгогдоод төрийн албанд орсон, эсвэл нас барсан тохиолдолд орны хүн нөхөн сонгодог байна.
Ховд аймагт нөхөн сонгууль дээрх сумдад явуулах болсон шалтгааныг аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Чинбат “ Өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэр дэвшигчид анхнаасаа хууль зөрчиж, сумын ИТХ-д төлөөлөгч болсны дараа ажлаа өгөөгүй байж, нэр дэвшиж өрсөлджээ. Ийм зөрчилтэй байхад сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн зөрчил гарсан учраас нөхөн сонгууль явагдана” гэж тайлбарлав. Энэ сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох асуудал зөрчилтэй байж гурван шатны шүүхийн шийдвэр гарч сумын ИТХ-ын сонгууль нөхөн явуулах шийдвэр гарчээ.
Орон нутгийн нөхөн сонгууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу сурталчилгаа явагдаж, санал тоолох төхөөрөмжөөр, сонгогчийн хуудас хэвлэж, тухайн суманд байгаа намууд нэр дэвшүүлж ирэх 6 дугаар сарын 24-нд сонгуулийн санал хураалт явагдах юм байна.

А.Бямбасүрэн