“Алдар”-ын бөхчүүд багийн тэмцээнд тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн “Увс нуур” гал үүсч хөгжсөний 20 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг найман багийн цомын төлөөх тэмцээн өчигдөр Спортын төв ордны "А" зааланд болж, “Алдар”-ынхан аваргаар тодров.
"Увс нуур" гал, МЧБХ хамтран зохион байгуулсан багийн /эрэгтэйчүүд 57, 65, 97, 125 кг, эмэгтэйчүүд 55, 65 кг-д болсон/ тэмцээний нээлтэнд Монгол Улс болон ОХУ-ын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, “Увс нуур” галын тэргүүн Д.Дорлигжав нар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Энэ үеэр бөхийн “Увс нуур” галын хамт олноос Увс нутгаас олимп, дэлхий, тивийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцож явсан чөлөөт бөхийн гавьяатуууд, ахмад тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгөв.

Шилдэг найман багийн тэмцээний “А” хэсэгт “Аврагч”, “Арслан”, “Аваргууд”, “Хангай хайрхан” клубүүд өрсөлдсөнөөс спортын мастер Ц.Гантөгс, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клуб гурван ялалтаар тэргүүлсэн. Харин ОУХМ Ш.Баянмөнх, Г.Амархүү дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо хоёр ялалттай удаалж, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай “Аваргууд” академи гурав, гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин дасгалжуулагчтай “Хангай хайрхан” клуб дөрөвдүгээр байр эзлэв.
“В” хэсэгт “Алдар”, “Хасу-Мегаватт”, “Женко”, “Мэргэд хангай” клуб өрсөлдөж гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо гурван ялалтаар өнгөлж, ОУХМ Д.Гомбодорж, Ц.Оюунболд дасгалжуулагчтай “Мэргэд хангай” клуб хоёр, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” гурав, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб дөрөвдүгээр байрт орсон.
Алтан медалийн төлөөх барилдаанд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ, Г.Отгонжаргал, спортын мастер Т.Мөнгөншагай, М.Даваабанди, Т.Бэгзсүрэн нарын бүрэлдэхүүнтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд “Арслан” клубтэй 3:3-аар тэнцсэн ч армийн баг техникийн оноогоор илүүрхэж энэ тэмцээний аварга боллоо.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Ө.Батзул, спортын мастер Б.Ариунболд, Х.Болортуяа, Б.Энхцэцэг, Б.Бадамдорж, дэд мастер Ц.Дамдинпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөхчүүд “Мэргэд хангай” клубийг 4:2-оор давамгайлсан. Зохион байгуулагчид энэ хоёр багт хүрэл медаль, мөнгөн шагналыг олгосон юм.

Д.Өлзий