Б.Чимэдцэрэн Өмнөд Африкт Пауэрлифтингийн дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ӨАБНУ-д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад болон насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-д ОУХМ Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тэрбээр хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Ази тивийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч тамирчин юм.
Мөн-120 кг-д дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-д Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртсэн юм.
Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МФНХ/-ны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа дөрвөн удаа мандуулав.
Д.Өлзий