Алслагдсан багийн эмч нарын унааг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-29 09:47:37
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн машин болон багийн эмч нарын унааг үе шаттайгаар шинэчлэх талаар тусгасан байна. Энэ хүрээнд  аймгийнхаа сумдын багийн эмч нарын унааг шинэчилж өглөө.

Багийн эмч нарт мотоцикль гардуулах ёслол аймгийн төв талбайд болж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд оролцож алслагдсан багийн эмч нарт 35 мотоцикль, акумляторын хамт гардуулан өгөв.
Энэ үеэр "Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын "Хэнийг ч орхигдуулахгүй байх" зарчмыг баримтлан ажиллахад багийн эмч нарын оролцоо чухал" хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Мягмарсүрэн онцлон хэллээ.
 
                                                                                                                                                                А.Бямбасүрэн
 

相关新闻