Чадавх бэхжүүлэх багийнхан Орон нутгийн хөгжлийн сангийн чиглэлээр сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ "Тогтвортой амьжиргаа-III" төслийн орон нутгийн ажилтан, аймгийн Чадавх бэхжүүлэх багийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах зорилтын хүрээнд сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор сумдад ажиллав.
Ажлын хэсгийнхэн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Ховд аймгийн Чандмань, Дарви, Цэцэг суманд ажиллаж, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа болон 2016, 2017 оны ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Ховд аймгийн бүх сумдад танилцуулах, гарсан зөрчил, анхаарах асуудлуудын талаар сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Мөн сум орон нутгийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн төслийг боловсруулах ба батлах, төсвийн зарцуулалт, тайлагнах, холбогдох хяналт-шинжилгээ үнэлгээг хууль, журмын дагуу хийх, түүнд иргэдийн оролцоог хангах талаар сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, бүх багийн Засаг дарга нарт зориулсан сургалт мэдээлэл хийв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, Тогтвортой амьжиргаа-III төслийн орон нутгийн ажилтан Ж.Батсайхан, аймгийн ИТХ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Баяртуяа нар ажилласан юм.
Сургалтад дээрх сумдын ИТХ-ын дарга болон сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Мөн сургалтын үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн 2016, 2017 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулан, гарсан зөрчил, 2018 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулахад анхаарах асуудлууд, бусад сумдын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөлдөв. Мөн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар суманд хийгдэх бүтээн байгуулалт, шинэ санаачлага, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын заалтуудтай холбогдуулан оролцогчдоос судалгаа авсан юм.
Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээг олон нийтийн оролцоо, төлөвлөлт, ил тод байдал, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ үнэлгээ, өмчлөл гэсэн 6 үзүүлэлтээр дүгнэдэг. Ховд аймгийн сумдын дундаж үнэлгээгээр олон нийтийн оролцоо, ил тод байдал, хяналт-шинжилгээ үнэлгээний үзүүлэлт хангалтгүй түвшинд байгаа аж. Тиймээс сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд тодорхой мэдээлэл өгч, санал авах, төслийн үр дүн, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг аймгийн Чадавх бэхжүүлэх багийн ажлын хэсгийнхэн онцоллоо.
Мөн ОНХС-ийн төсөв боловсруулах, батлах, төсвийн гүйцэтгэлийг хангах, бүртгэх, тайлагнах, дотоод болон хөндлөнгийн хяналт, иргэд, олон нийтийн хяналтыг оролцуулан төсөв санхүүгийн бодлогын төлөвлөлтийн бүхий л үйл ажиллагаанд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж, шалгарсан сумдад санхүү хөрөнгө оруулалтын нэмэлт урамшуулал мөнгө олгодог учраас ОНХС-ийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох, төлөвлөлтийг зөв гаргах, санхүүгийн баримт бичгийг бүрдүүлж, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмыг судалж, баримтлан ажиллахыг зөвлөв.

А.Бямбасүрэн
.
.