Монгол хүн Азийн бодибилдинг, фитнессийн холбоог удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-28 12:26:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Азийн бодибилдинг, фитнессийн холбооны ээлжит их хурал болж тус холбооны тэргүүнээр Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо /МБФНХ/-ны гүйцэтгэх захирал Г.Очирыг сонгов. Ийнхүү анх удаа монгол хүн АБФХ-г удирдахаар боллоо. 

Мөн тус хурлаар холбооны ажлын алдаа, оноог хэлэлцсэн бөгөөд энэ өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд 44 орны шилдэг тамирчин өрсөлдөж байгаа юм.

Монгол Улс, 2008 оны 5 дугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан юм.

МБФНХ-ноос эх орондоо зохион байгуулж буй нь бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, Монгол Улсаа сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд оршино. 
 

Д.Өлзий

相关新闻