Улс төрчдөөс юу шаардаж болохыг Макс Веберийн бүтээлээс уншаарай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монсудар хэвлэлийн газар Гёте институтын дэмжлэгтэй Макс Веберийн “Улс төр мэргэжил болох нь” бүтээлийг монгол хэлээр орчуулан уншигчдын гарт өргөн барилаа. Энэхүү бүтээлийн танилцуулга өчигдөр ХБНГУ-ын ЭСЯ-нд болов.
Номын нээлтэд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел хэлэхдээ, “Улс төр мэгэжил болохдоо ёс зүйн хэм хэмжээнд чиглэсэн хариуцлагын ухамсарт зорих ёстой гэсэн Макс Веберийн сануулга нь өнөөдөр ч улс төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд хэцүү туйлын хүсэл байсаар байна. Гэвч түүнд хэр зэрэг тэмүүлэхээс Герман, Монгол бусад аль ч улсын ардчиллын ирээдүй хамаарна. Тиймээс энэхүү герман хэлнээс хөрвүүлсэн анхны орчуулгын бүтээлийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй улс төрийн өрнөлийг сонирхон ажиглагч Монголын нийт иргэдийг уншихыг хүсч байна” гэв.
1919 онд анх Мюнхен хотноо хэвлэгдсэн эл бүтээлийг монгол хэлнээ орчуулагч О.Цэрэнчимэд хөрвүүлжээ. Тэрбээр хэлэхдээ, Улс төр мэргэжил байх ёстой юм бол ямар шаардлага, үндэслэлийг агуулдаг вэ гэдгийг зохиолч тухайн цаг үедээ бичсэнийг бид 100 жилийн дараа ийнхүү ярьж байгаа нь энэ бүтээлийн ач холбогдол оршиж байна” гэдгийг тодотгов.
Тухайн цаг үед Герман улс болон Европ тивд Веберийн бүтээл “Орчин үеийн төр гэж юуг ойлгох вэ?”, “Эрх зүйт төр гэх ойлголт, түүний тогтвортой байдал юунаас хамаардаг вэ?” зэрэг суурь асуултын хариулт өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд үе үеийн нэр хүнд бүхий улс төрчдийн үзэл бодол, үйл ажиллагаанд нөлөөлж ирсэн байдаг.
Макс Вебер нь орчин цагийн социологийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг бөгөөд түүнийг дэлхий даяар өнөөг хүртэл хүлээн зөвшөөрдөг. Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг нийгмийн ухаан цувралын гурав дахь боть болон хэвлэгдэж буй эл бүтээл нь их, дээд сургуулийн социологи, бусад салбарын шинжлэх ухааныг судалж буй оюутан, багш нарын гарын авлага болох юм.
Энэхүү ном олны хүртээл болсноор өнөөдөр улс төр гэж чухам юу болох, улс төрчдөөс бид ямар зүйлсийг шаардаж болох зэрэг нийтийн шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд түлхэц болох аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал