Монголын 3х3 сагсан бөмбөгчид Тивийн аваргын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /Улаанбаатар/. ФИБА-гийн Олон улсын 3х3 сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ноос 5 дугаар сарын 1-нд БНХАУ-н Шэнжэнь хотод болно.
ФИБА 3х3 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж манай эрэгтэй шигшээ баг аваргалсан бол эмэгтэйчүүдийн аварга багаар Австрали улсын баг тодорсон билээ. Мөн тус тэмцээнээс эхэлж Австрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд оролцох болсон нь энэ тэмцээний чансааг улам ахиулсан.
Манай эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд “А” зоныг толгойлж Катар болон Тайванийн багуудтай нэг хэсэгт багтжээ. Катарын багийн хувьд 2014 оны ФИБА 3х3 дэлхийн аварга баг. Тэд өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргын төлөө манай багтай тоглосон. Тайванийн хувьд хурдтай, шидэлт сайн баг 2017 оны АТАШТ-д манай багтай хасагдах шатанд тоглон хожигдсон юм. Манай эрэгтэй баг Азийн аварга болсон бүрэлдэхүүнтэйгээ уг тэмцээнийг зорино.

Харин эмэгтэй багийн хувьд ОУХМ Б.Солонго шинээр нэмэгдсэн. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг урьдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Вануату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ шалгарвал үндсэн “В” хэсэгт Иордан, Индонезийн багуудтай нэг хэсэгт тоглоно.
Манай эмэгтэй шигшээ баг маргааш Шинжэн хотыг зорих бол эрэгтэй Наньжины дэлхийн Гран при тэмцээнээс Шэнжэньд очин бэлтгэлээ хангаж байгаа юм. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.

Д.Өлзий