С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олимпиад болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт багийн олимпиад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдсан "Оюуны их сорилго" олимпиад нь хоёр үе шаттай явагддаг, энэ жилийн олимпиадын эхний шат энэ сарын 21-ний өдөр сумдад зохион байгуулсан юм. Тэгвэл эндээс шалгарсан шилдгүүд маргааш хоёрдугаар шатанд оролцож Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл зэрэг таван хичээлээр өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөнө.
Олимпиадыг “Сандаг сан” ТББ, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд их сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой юм.

А.Бямбасүрэн