“Улаанбаатар марафон-2018” ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-26 15:20:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсгийнхэн  “Улаанбаатар марафон-2018”-ыг зохион байгуулах  бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жил Улаанбаатар марафонд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх, гадны олон улсын тамирчдыг түлхүү хамруулах зорилго тавин ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулах 4 дэд ажлын хэсэг байгаа. Удирдлага зохион байгуулалт, санхүү, Сурталчилгаа мэдээлэл, харилцаа хамтын ажиллагаа, Уралдаан тэмцээн зохион байгуулах, Үйлчилгээ хэв журам, аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн ахлагч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэв.

Энэхүү уралдаанд оролцох гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст урилга, мэдээлэл сурталчилгааг хүргэх, урих, оролцуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах, онлайн бүртгэлийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, алдаа дутагдлыг тухай бүр арилгаж ажиллахыг зохион байгуулагчдад үүрэг болгов.

Мөн Сүхбаатарын талбайд болон гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу уралдах замыг услах ажил зохион байгуулахыг уг албанд үүрэг болгосон гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
相关新闻