“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль 20 жилийн ойгоо тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-24 17:07:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 20 жилийн өмнө нийслэлийн Баянгол дүүргийн 43 болон 56-р сургууль нэгдэж  “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль байгуулагдсан түүхтэй. Ийнхүү цогцолбор  сургууль байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойн баярыг өнгөрөгч амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.

Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн хамт олон дүүрэгтээ төдийгүй улсдаа нэр хүндтэй олон тэмцээн уралдаанд оролцож өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, ОХУ-д зохион байгуулсан олон улсын найрал дууны уралдаанаас Гран при шагнал хүртжээ. Түүнчлэн англи хэл, биологи, нийгмийн олимпиадад өндөр амжилт үзүүлснээр  түүхэн ойн баяраа угтав.
Өнөөдрийн байдлаар тус сургууль 186 багш ажилчинтай, 4300 сурагчтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд багш сурагчдын ажиллаж сурах таатай нөхцлийг бүрдүүлэх, сургуулийн бүсийг хүүхдэд аюулгүй ээлтэй орчин орчин болгох зорилтыг тавин ажиллаж байгаа аж.
Ой зориулсан хүндэтгэлийн тоглолтын үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн багш ажилчид, сурлага авьяасаар тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Технологийн багш Д.Эрдэнэчимэг, Бага ангийн багш Д.Сувдаа, Монгол хэлний багш А.Замбага, Технологийн багш Б.Болормаа, Биеийн тамирын багш Б.Минжиннаваа, Бага ангийн багш Н.Алтанхундага, БСШУСЯ-ны жуух бичгээр Биеийн тамирын багш Д.Баярцэцэг, Биеийн тамирын багш Л.Тунгалаг, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр В.Мягмарсүрэн, Т.Батбаяр, С.Ганчимэг, Н.Буян, Т.Саранчимэг, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар Нийгмийн ажилтан Э.Уртнасан, Англи хэлний багш Н.Чулуунцэцэг, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Авьяас” алтан медалиар 7 дугаар ангийн сурагч Б.Наранбилэг  нарыг шагнаж урамшуулав.

相关新闻