Боксчин Э.Мичидмаа Ази тивийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдөж буй залуучуудын шигшээ баг, “Эрдэнэт-бокс” клубын тамирчин Э.Мичидмаа Вьетнам улсын тамирчныг ялж хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр энэ сарын 26-нд Казахстан улсын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана. Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 20-28-нд болох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин оролцож байгаа юм.
Тухайлбал, Эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.

Д.Өлзий