Ховдод жилд дунджаар 40 гаруй сүрьеэгийн өвчлөл бүртгэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд жилд дунджаар 40 гаруй сүрьеэгийн өвчлөл шинээр бүртгэгдэж байна. Энэ тухай Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Сүрьеэгийн өвчлөл бууруулах төслийн хүрээнд сүрьеэ өвчний өвчлөл, тархалтыг бууруулах, орон нутагт сүрьеэтэй тэмцэхэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгах талаар анхан, дунд шатны шийдвэр гаргагч нарт нөлөөлөх, “Сүрьеэгүй аймаг” болох идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор өчигдөр зохион байгуулсан зөвшилцөх уулзалт хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгад дурдлаа.
Хэлэлцүүлэгт Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны захирал Ш.Хажидмаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Д.Доржмаа, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон аймгийн ЗДТГ, ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төв, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, сүрьеэгийн зохицуулагч эмч, сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн өвчтөнүүдийн төлөөлөл 30 орчим хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх шинэ санаачлага, орон нутагт сүрьеэгийн өвчлөл, тархалтыг бууруулах бодлого, стратеги төлөвлөгөө, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд учирч буй саад бэрхшээлийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн иргэдийг сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үзлэг оношлогоонд харуулахад хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр сүрьеэгийн өвчлөл, тархалтыг бууруулах чиглэлээр анхан болон дунд шатны шийдвэр гаргагч нарын мэдлэг, хандлагыг сайжруулах, цогц мэдээллээр хангах, сүрьеэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж чадвал Ховд аймаг “Сүрьеэгүй аймаг “ болоход чухал нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн гишүүн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд тооцогддог. Сүрьеэ манай улсад зонхилон тохиолддог халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж байгаагаас гадна хамгийн эмзэглүүштэй нь шинээр илэрч буй сүрьеэгийн тохиолдлын 70 орчим хувь нь 16-44 насны залуучууд байгаа юм.

А.Бямбасүрэн