Ховд аймагт хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г Жаргалант сумын 12 баг болон 16 сумын 79 багийн хэмжээнд энэ оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хийж эхэллээ. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн ажилтны тоог нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулж, “Зохистой ажлын байр”- ыг дээдэлсэн аймаг болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд дээрх судалгааг хийж байна.
Судалгааны нээлтийн үйл ажиллагаа болж, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон бусад удирдлага, судалгааны багийн гишүүд оролцов.
5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх явагдах уг судалгааны зорилго нь Ховд аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаарх үнэн бодит мэдээллийн санг бүрдүүлж, төрөөс хүн амд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аливаа үйлчилгээнд суурь болгон ашиглах, мэргэжлийн боловсролын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж, цаашид залуучуудыг ажлын байраар хангахад чиглэж байгаа юм.
Судалгаанд орон нутгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч, ажилгүй иргэд, малчид, залуу үеийнхэн хамрагдах бөгөөд Жаргалант суманд 10 хоног, бусад 16 суманд 7 хоногийн хугацаанд судалгааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг судалгааны багийн гишүүд үндсэн чиг үүргийнхээ дагуу удирдлагын баг, санхүү, хяналтын баг, боловсруулалтын баг, судлаачдын баг гэсэн дөрвөн бүлэг болж ажиллаж байна.
Судалгааны хүрээнд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны баг нь ажил эрхлэгчид болон ажил олгогчдын судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн судалгаа, төгсөгчдийг ажлын байраар хангах эрэлтийн судалгаа, ажил эрхлэлтийн талаар тандалт судалгаа, эрэлттэй мэргэжлийн судалгаа хийж, аймгийн хувийн хэвшлийн ажил олгогч байгууллагуудын дундаж цалин хөлсний талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах юм.
Судалгааны үр дүнд орон нутгийн эрэлттэй байгаа мэргэжлийн тоон болон чанарын үзүүлэлтийг тодорхойлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн стратеги боловсруулах, эдийн засгийн салбарын хөгжлийн чиг хандлага, цалин хөлсний асуудалд дүн шинжилгээ хийх, үйлдвэр, аж ахуйн газар, байгууллага нь мэргэжилтэй ажилтан хаанаас авах, хаана сургах, зах зээлийн цар хүрээ, багтаамжийг асуудлыг тодруулах ач холбогдолтой гэнэ.
А.Бямбасүрэн