Татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийг энэ сарын 25-наас буцаан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-24 09:47:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийг энэ сарын 25-наас буцаан олгож эхэлнэ гэж аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ. 

Энэ удаад Баян-Өлгий аймгийн 2092 татвар төлөгч иргэн орон сууцны барилга худалдан авсан, барьсан орлогын чөлөөлөлт, хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 958,9 сая төгрөгийг буцаан авах юм. Үүний 562,8 сая төгрөг нь аймгийн төвийн, 396 сая нь хөдөө сумдын татвар төлөгчдөд ногдож байна.

2007 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын хуулиар иргэдэд татварын хөнгөлөлт эдлэх боломж олгосон бөгөөд өнгөрсөн жил тус аймгийн 2238 иргэнд тэрбум гаруй төгрөгийг буцаан олгож байжээ.    

Ө.Нурболат

相关新闻