"Шинэ алхам -2018” ном сурагчдын гарт очлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогт, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих "Шинэ алхам төв" ТТБ-аас Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор "Шинэ алхам" номыг 5 дахь жилдээ гаргахад, дэмжиж хамтран ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховд аймаг дахь ажлын албанаас Жаргалант сумын ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчидтэй энэ сарын 21-нд уулзалт хийж, "Шинэ алхам-2018" номыг гардуулах арга хэмжээг аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газар, Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газартай хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн тухайд УИХ-ын гишүүн, С.Бямбацогт тойргийнхоо сумдад буюу Алтай, Үенч, Мөст, Манхан, Буянт сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагчид, Жаргалант сумын ЕБ-ын найман сургуулийн 12-р ангийн 900 орчим сурагчдад "Шинэ алхам-2018" номыг гардуулаад байна.
"Шинэ алхам-2018" ном сурагчдад оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй зөвхөн элсэлтийн шалгалтад хэрэглэгдээд зогсохгүй, их дээд сургуульд элсэн орж, оюутан болсны дараа ч ашиглах мэдээллээр баялаг юм.

А.Бямбасүрэн