Бүх албан байгууллагуудад мод, ногоон байгууламжийг хариуцуулах үүрэг өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, сумдын гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хуралдав.
Уг хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл 20 орчим хүн оролцлоо.
Хурлын хүрээнд Ховд аймгийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилт, ногоон байгууламжийн услалтын системийг сайжруулах талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог ”Энэ оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ховд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хамгаалах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, мод тарих газрыг яаралтай сонгох, Замын компаниудаас мод тарих ажилд дэмжлэг хүсэх, бүх албан байгууллагуудад мод, ногоон байгууламжийг хариуцуулах, иргэдийг соён гэгээрүүлэх, цэцэг, мод тарих хугацааг зөв сонгох, ногоон байгууламжийг хамгаалах, усан сан байгуулах, тарьсан мод, цэцгийг услах ажлыг тасралтгүй хийж гүйцэтгэх” үүрэг чиглэл өгөв. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар “Цэцэрлэгжүүлэлт, Ойжуулалт, Тохижилт” болзолт уралдааны аяныг зарлаад байна.
Ховд аймгийн хэмжээнд энэ онд нийт 20 га газарт 40 орчим сая төгрөгийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөсөн байна. Үүнээс Дарви суманд 10 га, Эрдэнэбүрэн суманд 5 га, Жаргалант суманд 5 га газарт ойжуулалтын ажил хийгдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.

А.Бямбасүрэн