Зарим нутгаар анхны бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-22 17:44:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар анхны бороо орлоо. Тус аймгийн УЦУОШГазрын мэдээлж байгаагаар хамгийн их бороо орсон нь Ханхонгор сумын нутагт 8.0мм, Даланзадгад суманд 7.0мм хур тундас орсон байна.
Мөн Булганд 4.1 мм, Манлайд 4.0 мм, Цогт-Овоод 3.8 мм, Цогтцэцийд 2.9 мм, Номгон, Хүрмэн сумдад 2.0 мм, Мандал-Овоод 1.5 мм, Баяндалайд 1.0 мм бороо орсон ажээ.  УЦУОШГазрын нэмэлт харуулын мэдээлж байгаагаар Гурвансайхан ууланд буюу Зуслан орчимд, аймгаас зүүн зүгт Ханангийн антенн орчимд 10. мм, Зүүнсайхан ууланд 7.5 мм бороо оржээ. 
Нутгийн ихэнх хэсгээр бэлчээрийн гарц муу, хаваржилт хүнд байгаа энэ үед ийнхүү анхны бороо орж хүн малын зоог тэнийлгэлээ. 

Д.Мишигсүрэн


相关新闻