Боксчин Б.Мөнгөнсаран Хятадын тамирчинг 5:0-ээр ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-22 12:40:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д манай тамирчин Б.Мөнгөнсаран БНХАУ-ын боксчинг 5:0-ээр яллаа.

Хятадын тамирчныг дэлхийн аварга болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан бол ийнхүү манай боксчинд ялагдав. Б.Мөнгөнсарангийн хувьд Унгар улсад болох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрх авах боломж бүрджээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин ур чадвар, хүчээ сорьж байгаа юм.
Энэ сарын 28-нд өндөрлөх Ази тивийн 2018 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.
 

Д.Өлзий

相关新闻