Уралдааны гранпри шагнал хүртсэн С.Ариунжаргал хөнгөлөлттэй суралцах урилга авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч С.Ариунжаргал “Үнсгэлжин-2018” хувцас загварын аймгийн уралдааны Гранпри шагналын эзэн болж, цом, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “Их засаг” олон улсын их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн сургуульд суралцах эрхийн бичиг, хоёр сая төгрөгийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнууллаа.
“Үнсгэлжин-2018” хувцас загварын аймгийн уралдааныг 20 дахь жилдээ Сэлэнгэ аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь “Үндэсний хувцас”, “Гоёлын хувцас”, “Уран сэтгэмж” гэсэн гурван төрлөөр явагдсан байна. Уг уралдаанд Сүхбаатар сумын ЕБ-ын 1, 2, 3, 4, 6 дугаар сургууль, Мандал сумын ЕБ-ын 1, 3, 4 дүгээр сургууль, Алтанбулаг, Сайхан, Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Баянгол, Орхон зэрэг сумдын 15 сургуулийн 46 өсвөрийн дизайнерууд, 120 загвар өмсөгчид оролцсон байна.
Энэхүү уралдаан нь хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх гол зорилгыг агуулдаг байна. Мөн хүүхдүүдэд гоо зүйн мэдлэг, боловсрол олгохоос гадна ирээдүйн мэргэжлийн чиг баримжааг ч олгодогоороо онцлогтой уралдаан ажээ. Уралдааны үндэсний хувцасны төрөлд Мандал сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ түрүүлсэн байна. Мөн уралдааны уран сэтгэмжийн төрөлд Сүхбаатар сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Ч.Намуун, Гоёлын хувцасны төрөлд Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, шилдэг загвар өмсөгч төрөлд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Н.Хатан-Эрдэнэ нар тус тус тэргүүн байрт шалгарчээ. Харин уралдааны Шилдэг удирдагч багшаар Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн багш П.Гантуяа шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна. “Үнсгэлжин-2018” арга хэмжээг аймгийн Засаг дарга Ш.Оргил, Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний 1-р сургууль, Их Засаг их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль, “Гурван мэргэд” ХХК тус тус хамтран зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг