Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй гэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Бөхийн өргөөнд үүссэн маргаантай асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, уг холбооны тэргүүн асан Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх нартай хаалттай уулзалт хийж, бөхчүүдэд хатуу анхааруулга өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “өнөөгийн энэ маргааныг эцэслэхгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна. Мөн одоо нэр дэвшээд байгаа хоёр хүнийг нэрээ татаж, “Их эе” хуралдаанаа дахин хуралд” хэмээн сануулсан байна. Ийнхүү эцэс төгсгөлгүй маргаанд Ерөнхийлөгч цэг тавих нь тодорхой болов.
Харин шинээр сонгогдсон гэх УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нэрээ татахаа мэдэгдэж твиттер хуудаснаа “Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй” хэмээн бичжээ.