Залуу боксчид Ази тивийн аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-20 16:31:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин ур чадвар, хүчээ сорьж байна.

Энэ сарын 28-нд өндөрлөх уг тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор манай боксчид оролцож байгаа юм.

Ази тивийн залуучуудын 2018 оны аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.

Д.Өлзий
相关新闻