Төөрч, алга болсон хүүхдийн байршлыг тогтоох систем нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Сурагчдыг биет болон биет бус халдлагаас хамгаалах зорилго бүхий “Цахлай” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амар болон “Цахлай” төслийн удирдагч С.Батсайхан нар санамж бичиг байгуулсан юм.
“Цахлай” төсөл нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, тэднийг баталгаат эерэг мэдээ, мэдээллээр хангах, хүүхдийн интернэт хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавих боломжийг технологийн түвшинд шийдвэрлэх зорилготой ажиллана. Мөн хүүхдийг биет халдлага буюу хулгай, дээрмийн гэмт хэрэг цаашлаад төөрөх, алга болох зэрэг эрсдэлээс хамгаалах зорилготой ажиллах юм. Үүний тулд хүүхдийн байршил тогтоох системийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба энэхүү үйлчилгээ нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах эерэг үр дүнтэй ажээ.
Уг төслийг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд “IZAR ZONE” ХХК-тай хамтран хэрэгжүүлэх аж.

Б.Батчимэг