Санхүүчид баяраараа спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:11:55

Хөвсгөл аймгийн санхүүчид Монгол Улсад санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, санхүү эдийн засагчдын баярыг угтан гар бөмбөг, ширээний теннис,  шатар, ур чадвар гэсэн 4 төрлийн тэмцээн зохион байгуулагдаж  нийт 180 гаруй санхүүгийн ажилтан, албан хаагчид  хурд хүч, ур чадвар, авхаалж самбай, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний гар бөмбөгийн эрэгтэй төрөлд ХААН банк I  байр, эмэгтэй төрөлд Төрийн банк I  байр, ширээний теннисийн эмэгтэй төрөлд Орон нутгийн байгууллагын тамирчин Даваасүрэн I байранд, эрэгтэй төрөлд Төрийн банкны тамирчин Идэрхангай I байранд Шатрын төрөлд Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Даваасүрэн I байр эрэгтэй төрөлд Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Цэвэгдорж I  байр эзэллээ. Ур чадварын тэмцээнд Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Далайжаргал тэргүүн байр эзэлжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

相关新闻