Сэтгэл зүйч Г.Наранбаатар Бельги улсад амьдарч буй монголчуудад лекц уншив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-19 14:26:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар  гэр бүл, залуучуудад зориулсан “Эхэлвэл Дуусга” сэдвийн хүрээнд төлөвшилт, хандлага, өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх болон сэтгэл зүйн эрүүл мэндийн олон чухал асуудлыг хөндсөн лекц, ярилцлагыг  БВУ-ын Антверпен хотын “Thomas More” их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулав.
Лекц ярилцлагад Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хот болон Гент, Брюгге, Антверпен зэрэг хотод сурч хөдөлмөрлөж, ажиллаж буй оюутан залуус бүхий л насны иргэд хүрэлцэн ирэв. Доктор Г.Наранбаатар болон энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид “Бельги дахь  монголчууд энэхүү илтгэлийг сонсохоор маш их идэвх санаачилга гарган ирсэн нь тэдний оролцоо, насны бүтэц, эцэг эхчүүд өсвөр үе залуусынхаа төлөө тавьж буй нандин хайр халамж, нөлөөллийн илрэл байлаа” гээд тэдэнд дараа дараагийн илтгэл, сургалтын хэрэгцээ байгааг тэмдэглэв.
Лекц сонссон иргэд халуун дотно яриа өрнүүлж санал бодлоо хуваалцан, “Thomas More” их сургуулийн олон улсын хөтөлбөр хариуцсан менежер доктор Г.Наранбаатарыг энэхүү илтгэлээ тус сургуулийн оюутан залуусд англи хэлээр тавих санал гаргав.

相关新闻