Бүжгийн спортын багш нараа бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газраас Сэлэнгэ аймгийн бүжгийн спортын багш, дасгалжуулагч бэлтгэх анхдугаар сургалтыг зохион байгуулан явууллаа.
Уг сургалт нь бүжгийн спортын багш, дасгалжуулагч бэлтгэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын шинэ арга барил эзэмшүүлэх зорилготой анх удаа зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Төвийн бүсийн спортын холбоотой хамтран зохион байгуулсан анхдугаар сургалтанд Сэлэнгэ аймгийн 9 сум, хоёр тосгоны ЕББД сургууль, цэцэрлэгийн багш нар, ардын авьяастан, соёлын төвийн ажилтнууд нийт 34 хүн хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг